Францын иргэнтэй хамгийн ойр байсан нийт 207 иргэний хариу ХАЛДВАРГҮЙ гарлаа

2020 оны 3 сарын 13

Arslan.mn

Шинэ коронавирусын халдвар авсан нь тогтоогдсон Францын иргэнтэй хавьтсан иргэдээс авсан шинжилгээний хариу гарсаар байна. 

"Өнөөдөр 10:00 цагийн байдлаар халдвар авсан гадны хүнтэй хамгийн ойр байсан есөн хүн болон нийт 58 хүний шинжилгээ сөрөг буюу халдваргүй гарлаа. Нийлбэр дүнгээрээ өчигдрийн 149 иргэн дээр нэмэгдэж 58, нийтдээ 207 хүний шинжилгээ сөрөг буюу халдваргүй гараад байна. Шинжилгээ үргэлжилж байна. Эдгээр хүмүүст 7, 14, 21 хоногийн давтамжаар дахин шинжилгээ хийнэ. Одоогоор ХӨСҮТ-д тусгаарлан ажиглаж байна" гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Өнөөдөр өглөө англи хүний коронавирусний шинжилгээ СӨРӨГ буюу халдваргүй гэж гарсныг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар олон нийтийн сүлжээнд мэдээлсэн билээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
614753
8 эможи

keyboard_arrow_up