15:41 цагийн байдлаар нэмж 23 иргэний шинжилгээний хариу коронавирусийн халдваргүй гарсан байна
Шинэ коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсон Францын иргэнтэй хавьтсан иргэдээс авсан шинжилгээний хариу гарсаар байна.
Өнөөдөр 15:41 цагийн байдлаар нэгдүгээр зэргийн хавьтлын 149 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан бөгөөд шинэ коронавирусийн халдвар аваагүй нь тогтоогдлоо. Өнөөдөр 11:00 цагийн байдлаар уг гаднын иргэнтэй нэгдүгээр зэргийн хавьтлын 126 хүн коронавирусгүй нь тогтоогдсон.
Харин 15:41 цагийн байдлаар нэмж 23 иргэний шинжилгээний хариу халдваргүй гарсан байна./Нийт 149/ Эдгээр хүмүүст 7, 14, 21 хоногийн давтамжаар дахин шинжилгээ хийнэ. Одоогоор ХӨСҮТ-д тусгаарлан ажиглаж байна.
Харин Увс аймгийн Бөхмөрөн сумын Ямаатын аманд тусгаарлагдсан Их Британийн иргэнээс авсан сорьцыг 17:00 цагт ХӨСҮТ-д хүлээн авч лаборатоид шилжүүлээд байна. Хариу нь маргааш гарна. Их Британийн иргэний биеийн байдал одоогоор хэвийн бөгөөд, халуурах зэрэг эмнэлзүйн шинж тэмдэг илрээгүйг ХӨСҮТ-өөс мэдэгдлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
![](https://www.arslan.mn/files/banner/c3it0xpmdb.gif)
![Like an post](templates/img/comment/like.png)
![Love an post](templates/img/comment/love.png)
![haha an post](templates/img/comment/haha.png)
![wow an post](templates/img/comment/wow.png)
![yay an post](templates/img/comment/yay.png)
![sad an post](templates/img/comment/sad.png)
![ouch an post](templates/img/comment/ouch.png)
![confuse an post](templates/img/comment/confused.png)
![angry an post](templates/img/comment/angry.png)