ЭМЯ COVID-19 өвчнийг 15 минутад илрүүлэх 275 ширхэг түргэвчилсэн оношлууртай боллоо
2020 оны 3 сарын 12
Монголын эмнэлгийн инженерчлэлийн нийгэмлэгийн гишүүд, эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер, техникчдийн хандиваар Коронавируст халдвар буюу COVID-19–ийг эрт илрүүлэх таван сая төгрөгийн өртөг бүхий түргэвчилсэн 275 ширхэг оношлуурыг Эрүүл мэндийн яаманд хандивлажээ.
Энэхүү тестийг цус болон ийлдэст үзэх бөгөөд үр дүн 10-15 минутад гардаг, 98.8% мэдрэг чанартай.
Вирусийн халдвар цусанд орсон буюу халдвар аваад 4-13 хоног, 13-30 хоногтой тохиолдлуудад туршилт хийж мэдрэг чанарыг тодорхойлсон аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
3
1
614734
4 эможи
Зочин
2020-03-12 20:05
Баярлалаа. Танай байгуулагад
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс