Англи улсын иргэний шинжилгээний сорьц ХӨСҮТ-д иржээ

2020 оны 3 сарын 12

Arslan.mn

Увсад тусгаарлагдсан Англи улсын иргэний шинжилгээний сорьц Улаанбаатар руу ирж байгаа талаар өнөөдөр өглөө ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэл хийх үеэр хэлсэн. Тэрбээр "Холоос ирж байгаа тул цаг хугацаа орж байна. Мөн замд нь цаг агаарын нөхцөл байдал шатгаалж байна. Тэр хүнд зөвлөгөө өгсөн ба ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй. Тухайн хэсэгт нь ажиглалтад оруулсан" хэмээсэн.

Тэгвэл Увс аймагт тусгаарлагдсан Англи улсын иргэний шинжилгээний сорьцыг ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори 15.00 цагт хүлээн авсан гэж эх сурвалж мэдээллээ.  Шинжилгээний хариу маргааш /2020.03.13/ гарна.

Англи улсын иргэний биеийн байдал хэвийн, ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй байгаа бөгөөд түүнтэй хамт явсан жолооч, тогооч, орчуулагчийг мөн адил тусгаарлаад байгаа ажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
614728
0 эможи

keyboard_arrow_up