Энхийг сахиулагчид Цэргийн төв эмнэлэгт 12 сая төгрөг, хамгаалах хэрэгсэл хандивлалаа
Монгол Улсаас гадаад улсад энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй цэргийн бүрэлдэхүүн коронавирусний халдвартай тэмцэхэд дэмжлэг үзүүлж Цэргийн төв эмнэлэгт 12 сая төгрөг хандивлалаа.
Тодруулбал, Бүгд Найрамдах Өмнөд Судан улс дахь НҮБ-ын "UNMISS" ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй хурандаа Д.Баттүвшин захирагчтай Монгол Улсын Зэвсэгт хүчний 9 дүгээр ээлжийн цэргийн баг зургаан сая төгрөг, ЗХЖШ-ын бие бүрэлдэхүүн 5 сая төгрөг хандивлав.
Мөн Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад АНУ-ын зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэж буй дэд хурандаа Д.Аюушжав захирагчтай Монгол Улсын Зэвсэгт хүчний 10 дугаар ээлжийн цэргийн баг нэг сая төгрөгийн амны хаалт, хамгаалалтын хувцас, 96 хувийн ариутгалын спирт, ариутгалын бодис зэргийг хандивласныг өнөөдөр Цэргийн төв эмнэлэгт хүлээлгэн өглөө.
ШУУД ҮЗЭХ:
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|