О.Ариунтуяа: ДЭМБ-аас улс орнуудад яаралтай хариу арга хэмжээг өдөр тутамд шийдэмгий авахыг сануулж байна
ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа "Гуравдугаар сарын 10-ны байдлаар дэлхийн 117 улсад нийт 118,326 тохиолдол бүртгэгдсэн. Сүүлийн 24 цагт дэлхийн хэмжээнд 280 хүн нас барж нийт нас баралтын тоо 4,292 болсон.
БНХАУ-д 31 нас баралт шинээр бүртгэгдсэн. БНСУ-д 22 тохиолдол шинээр бүртгэгдэж нийт 60 хүн нас барсан. Италид 977 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт тохиолдол 10,149 боллоо.
Иранд 8,042 нийт тохиолдол болж нас баралт 30 болсон байна.
Сүүлийн хоёр долоо хоногт БНХАУ-аас бусад улсад бүртгэгдэж буй халдвар 13 хувиар нэмэгдэж, халдвар гарч буй улсуудын тоо гурав дахин нэмэгдлээ.
Ирэх долоо хоногт тохиолдол нас баралтын тоо улам нэмэгдэнэ гэж үзэж байна.
ДЭМБ-ын ерөнхий захирал зарим улс орнууд халдварыг тогтворжуулах арга хэмжээ авахгүй байгаад харамсаж байгаагаа илэрхийлж, COVID-19 халдварыг цар тахал гэж тодорхойлсон.
ДЭМБ-аас улс орнуудад яаралтай хариу арга хэмжээг өдөр тутамд шийдэмгий авахыг сануулсаар байна." гэв.