Францын иргэнтэй хавьтлын 126 хүний шинжилгээний хариу ХАЛДВАРГҮЙ гарсан байна
2020 оны 3 сарын 12
COVID-19 халдвар илэрсэн Францын иргэнийг Дорноговь аймгаас өчигдөр ХӨСҮТ-д авчирч эмчилж байгаа. Түүнтэй хамт онгоцоор ирсэн, галт тэргээр явсан, уулзсан, гар барьсан, хоол хүргэж өгсөн гээд нэгдүгээр хавьтлын 126 хүнийг тусгаарлаж шинжилгээ аваад байгаа юм.
Тэгвэл ХӨСҮТ-ийн эх сурвалж мэдээлснээр эдгээр иргэдийн шинжилгээний хариу бүгд сөрөг буюу халдваргүй гарсан байна.
Тусгаарлагдаж буй иргэдээс долоо, 14, 21 хоногт нэг удаа дахин шинжилгээг авах бөгөөд үргэлжлүүлэн 14 хоног тусгаарлан ажиглалтад байлгана гэдгийг албаныхан хэлж байсан.
Мөн эх сурвалжийн мэдээлснээр нэг онгоцоор ирсэн ойрын хавьтлын гэж үзэж байсан Оюутолгой компанийн гурван ажилтны шинжилгээний хариу халдваргүй гарсан байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
41
4
1
2
2
2
2
1
1
614699
56 эможи
Зочин
2020-03-12 20:11
Ашгүй дээ
Зочин
2020-03-12 15:15
Ямар сайхан юм бэ
Иргэн
2020-03-12 14:48
14 хоног дор хаяж тусгаарлаж,давтан шинжилгээ авч байж,сэтгэл амрана шүү.Баярлах эрт байна.
Zochin
2020-03-12 13:23
Saihan medee bsan geed buu taivshir 14 -30 honog shinjilgee avch sain hyanah heregtei yumiig yaaj medeh ve bolgoomjtoi bhad iluudehgui shuu muu erloson zuil ogt bish bid hyanaltaa ulam changa blgaj bj avragana shuu
Зочин
2020-03-12 12:56
Сайхан мэдээ сонслоо. Тэнгэр минь монголчуудыг өршөө. "Хамаарал" бүхий гэсэн монгол үгээ хэрэглэвэл зүгээр юм уу?
Зочин
2020-03-12 12:45
Harin tiim shvv mash hynuur handah ni zuw baihaa
Зочин
2020-03-12 12:45
Harin tiim shvv mash hynuur handah ni zuw baihaa
Oyunaa
2020-03-12 12:19
Saihan medee bn,prants uwgun masktai yawsn bailgui de,gehdee nuutslagdmal bj magadgui,14-21 honogiin daraa medegdene
Сарангэрэл
2020-03-12 11:13
Амны билэгээс ашдын билэг манайхан жаахан эерэг байцгаая монголчууд хүчтэй
зочин
2020-03-12 11:05
Франц иргэнтэй 1-р хавьтал гээд байхаар нэг л сонин сонсогдоод байх юм, "хавьтал" гэдэг чинь Монгол хүнд бараг л секс гэж ойлгогддог ш дээ. Харин хавьтал гэдэг энэ үгийг "хамаарал" гэж эерэгжүүлвэл арай л ойлгомжтой болоод сонсоголонтой юм шиг ээ. Франц иргэнтэй 1-р хамаарамлтай.... гэвэл арай дээр юм шиг. Хөөрхий муу Энхтүвшин 1-р хавьталтай гэж хэлчихээд өөрөө их л зовж байгаа царайтай харагдаж байсан. Хавьтал гэхээр нэг муу Франц Монголд орж ирчихээд баахан хүүхэнтэй хавьтчихсан юм шиг л санагдаад байх юм. Мэргэн дээдэс минь молхи миний саналыг нэг харахыг бодоорой доо.
Зочин
2020-03-12 11:04
Тайвшраад хэрэггүй дээ, нууц үе нь 14-21 хоног.
3-4 удаа оношлуураар эрүүл гэж гарч байсан мөртлөө илэрдэг тохиолдол бга
Зочин
2020-03-12 11:00
Xaldwargvi garlaa gd taiwshirch bolohgvi dahiad sain shinjilgee awch tusgaarlaj blgah ni zuw bolowuu
Зочин
2020-03-12 10:16
Ашгүй дээ
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс