Монголд ажилласан ДЭМБ-ын зөвлөх багийнхан өнөөдөр сүүлийн онгоцоор буцлаа
ДЭМБ-ын зөвлөх баг гуравдугаар сарын 2-ны өдөр Монголд ирж ажиллаад, хуваарийн дагуу өнөө өглөө /2020.03.11/ олон улсын нислэгийн сүүлийн онгоцоор буцжээ.
"Зөвлөх багийнхан коронавирусийн халдвар авсан Францын иргэнтэй нэг онгоцоор ирсэн учир журмын дагуу тусгаарлагдан, халдварын шинж тэмдэг илрээгүй ч шинжилгээ өгсөн бөгөөд шинжилгээний хариу халдваргүй гарсан.
ДЭМБ-ын зөвлөхүүд Монголд Улсад гурван чиглэлээр ажиллах зөвлөмж өглөө. Тодруулбал, сэхээн амьдруулах, эмнэлгийн дотоод халдвараас сэргийлэх, эмнэлгийн ажилтнууд өөрсдөө халдвар авахаас сэргийлэх чиглэлээр манай мэргэжилтнүүдэд маш чухал хичээл зааж, үүргээ амжилттай биелүүлээд томилолтын хуваарийнхаа дагуу буцлаа" хэмээн ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү өнөөдөр мэдээлэв.