Франц иргэнийг ХӨСҮТ-д авчирч тусгаарлан эмчилж байна

2020 оны 3 сарын 11

Arslan.mn

Шинэ коронавирусийн халдвартай болох нь шинжилгээгээр тогтоогдсон Франц улсын иргэн Дорноговь аймагт тусгаарлагдаад байсан билээ. Тэгвэл түүнийг Улаанбаатарт өнөөдөр өглөө авчирсан байна.

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг түүнийг  ХӨСҮТ-д тусгаарлан эмчилгээг эхлүүлээд байгаа талаар мэдээллээ.

Тэрбээр "Хоёр хүүхдийн аав 57 настай Франц иргэнийг тангараг өргөсөн эмч нар эрүүл болгохын төлөө бүх зүйлээ зориулж байна.

ХӨСҮТ-д түүнийг авчран эмчилж буй. Түүнд гадаадад буй Монголын 150 мянган иргэнээс өөрцгүй хандахыг Засгийн газрын зүгээс уриалж байна" гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
1
angry an post
8
614646
35 эможи
keyboard_arrow_up