COVID-19 халдвар авсан хүнд ямар шинж тэмдгүүд илрэх вэ?
2020 оны 3 сарын 10
Шинэ коронавирусийн халдвар авсан хүнд ямар шинж тэмдэг илэрдэг талаар ХӨСҮТ-ийн тархвар судлаач эмч Б.Нямдулам дараах мэдээллийг өгөв.
Халдвар авсан хүмүүст илэрсэн нийтлэг шинж тэмдэг:
- 88 хувьд халуурах
- 68 хувьд хуурай ханиалгах
- 33 хувьд цэр гарах
- 18 хувьд нь амьсгал давчдах
COVID-19 халдварын нас баралтын түвшин:
- Хавдартай хүмүүст 7.6
- Амьсгалын замын архаг өвчтэй хүнд 8.0
- Артерийн даралт ихсэх өвчтэй хүнд 8.4
- Чихрийн шижин өвчтэй хүмүүст 9.2 хувьтай байгаа бол
- Зүрх судасны өвчтэй хүмүүсийн хувьд нас баралтын түвшин хамгийн өндөр буюу 13.2 хувь байна.
Коронавируст халдвар (COVID-19)-аас хэрхэн сэргийлэх вэ?
- Өвчлөл гарсан бүс нутагт зорчихгүй байх, зорчсон бол 14 хоног гэртээ байж, өөрийгөө ажиглах
- Гараа савандаж сайтар угаах
- Халуун, бүлээн шингэн ихээр уух
- Бохир гараа ам, хамар, нүдэндээ хүргэхгүй, нухахгүй байх
- Хоолойг давс, сода, нимбэг, сармис, тамедины уусмалын аль нэгээр өглөө, оройдоо зайлах
- Ханиаж, найтааж байгаа хүнээс хол байх
- Нус, цэр, шүлсээ ил задгай хаяхгүй байх
- Гадуур явахдаа бээлий өмсөх
- Олон хүн цугларсан газраар аль болох явахгүй байх
- Бусадтай гар барих, үнсэхээс зайлсхийх
- Бухимдахгүй тайван байх
Эх сурвалж: Эрүүл мэндийн яам
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2
2
614615
4 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс