А.Амбасэлмаа: Францын иргэний хавьтлуудаас халдварын шинж тэмдэг илэрсэн хүн одоогоор байхгүй

2020 оны 3 сарын 10

Arslan.mn

Эрүүл мэндийн яаманд болсон хэвлэлийн хурлын үеэр Францын иргэнд хоол хүргэж өгсөн KFC-гийн ажилтан өндөр халуурсан гэх мэдээлэл гараад байгаа.

Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Энэ бол ташаа мэдээлэл. Коронавирусийн халдвартай Францын иргэний хавьтлуудаас халдварын шинж тэмдэг илэрсэн хүн өнөөдрийн байдлаар байхгүй. Халдвар авсан 57 настай Францын иргэн “Ариг Веранда” гэж зоогийн газарт гуравдугаар сарын 3, 4-нд үдийн хоол идсэн. Тухайн үед хоол идсэн хүмүүс хоёрдугаар хавьтагч гэсэн үг. Ийм хүмүүс өөрийгөө ажиглаж, гэртээ 14 хоног тусгаарлагдах шаардлагатай.

Дорноговь аймагт илэрсэн COVID-19-ийн тохиолдол нь гуравдугаар сарын 2-ны өдөр Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн.

Гуравдугаар сарын 2-ноос 6-ны хооронд Баянгол зочид буудалд байрлаж байгаад 6-ны орой Улаанбаатар-Сайншанд чиглэлийн галт тэргээр явсан.

Тэнд очсон хойно нь түүний эрүүл мэндийн байдалд нь эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн гэж мэдээлсэн бөгөөд мэдээллийн дагуу түүнийг сэжигтэй тохиолдол гэж үзээд тусгаарлаж, Дорноговь аймгийн мэргэжлийн багийг томилсон.

Эхний хавьтлын 123 хүнийг хатуу дэглэмийн тусгаарлалтын бүсэд ажиглалтад авч, ойр ойрхон лабораторийн шинжилгээ хийнэ. Үүний зэрэгцээ халдвар авсан иргэнтэй онгоцонд явж ирсэн ойрын суудлын хүмүүсийг ч тусгаарлана.

Халдвар авсан хүнтэй ойртсон хүнээс гадна хавьтлын хавьтал гэж гарч ирнэ. Хоёрдогч буюу хавьтлын хавьтлыг бид эхний хавьтлуудын шинжилгээний хариу гартал гэрт нь ажлаас нь чөлөөлж тусгаарлаж ажиглалтад авна." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
1
angry an post
2
614588
5 эможи

Зочин
2020-03-10 15:07
Ганцаарчилсан тоглолт хийхийг хүсэгчид лайгаа ганцаараа үррээрэй
keyboard_arrow_up