Д.Нямхүү: Францын иргэний хавьтал 123 иргэнийг илрүүлэн тусгаарлаж, тандалт шинжилгээ хийж байна

2020 оны 3 сарын 10

Arslan.mn

Дорноговь аймагт тусгаарлаад буй Франц улсын эрэгтэй, 57 настай иргэний биеийн байдал хэвийн байгааг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү хэллээ. Түүний халуун 36.7 хэм байгаа аж. 

Тэрбээр "Гуравдугаар сарын 7-ны ХӨСҮТ-д тусгаарласан нэг иргэнд халдвар илрээгүй. Дорноговь аймгийн Улаанбадрах суманд тусгаарлагдсан нэг иргэнээс вирусийн халдвар илэрлээ. Францын иргэний нэгдүгээр хавьтал Улаанбаатар хотоос 80, Дорноговь аймгаас 43 хүн нийт 123 иргэнийг илрүүлэн ХӨСҮТ-д тусгаарлаж, тандалт шинжилгээ хийх ажлыг зохион байгуулж байна. 

Хэдийгээр бид өнөөдөр таагүй мэдээ дуулгаж байгаа ч иргэд маань сандрах хэрэггүй. Учир нь COVID-19 халдвартай дэлхийн 100 гаруй улс нэгэнт тулсан. Бид ямар арга хэмжээ авч, хэрхэн зохион байгуулах тал дээр сайн анхаарч ажиллана. Тиймээс иргэд сандарч, ажилд хүндрэл учруулахгүй байхыг сануулж байна. Бид тодорхой хавьтлуудыг ангилж, ХӨСҮТ-д тусгаарлаж шинжилгээ авч, эмчийн хяналтаа хийнэ.

Эхний ээлжид гарсан шинжилгээний хариуг ашиглаж, дараагийн ажлуудаа зохион байгуулна. Сураг сонсоод сандарч утасдаж байгаа нь ачаалал авч байгаа бидэнд улам дарамт болж байна” гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
1
614587
2 эможи

зочин
2020-03-10 17:57
Хавьтлуудыг бүрэн тогтоох хэцүү байх. Энэ франц бүрэн хэлээ ч үү? Хавьталд хэрэв орсон бол хүүхнээ хэлэх болов уу?
Зочин
2020-03-10 11:52
ХИЛИЙН БООМТУУД НЭЭЖ НҮҮРС ТЭЭВЭР ЭХЛҮҮЛЭХ ГЭЖ БАЙГАА ҮЙЛДЭЛЭЭ ЗОГСООХ ХЭРЭГТЭЙ БАЙНА. МОНГОЛЫН ӨНЦӨГ БОЛОН БҮРЭЭС ЖОЛООЧ НАР ИРЖ АЖИЛЛААД ХЯТАДЫН ХИЛ ГАРЧ НҮҮРС БУУЛГАДАГ. БУЦААД УБ БОЛОН ӨӨР ӨӨРИЙН ОРОН НУТАГРУУГАА БУЦДАГ. ЭНЭ ГАМШИГ БОЛНО ШҮҮ. ЗГ МӨНГӨ ХЭРЭГТЭЙ БАЙХ ГЭХДЭЭ ХҮН ХАМГААС ХЭРЭГТЭЙ. ТӨСВИЙН ЗАРДАЛАА БУУРУУЛАХ БОЛОЛЦОО МАН-Д БАЙГАА ШҮҮ. САНГИЙН САЙД ЧИНЬ ТӨСӨВ ТОДОТГОХГҮЙ ГЭЭД БАЙГАА ТЭГЭХИЙГ БОДОХОД МӨНГӨТЭЙ Л БОЛОЛТОЙ
keyboard_arrow_up