“Францын иргэнтэй гар барьж мэндэлсэн хүмүүс, орчуулагч болон KFC-гийн ажилтныг тусгаарласан“

2020 оны 3 сарын 10

Arslan.mn

Монгол Улсад шинэ коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл мэдээлэл хийж байна. 

Тэрбээр “Өнөөдрийн хүртэл коронавирусийн халдвар Монголд бүртгэгдээгүй байлаа. Харамсалтай нь гаднаас зөөвөрлөгдөн бүртгэгдлээ. 

Тухайн иргэн гуравдугаар сарын 7-ны өдөр бие зарайгаад байна гэсэн өгүүлэмжтэй кэмпийнхээ эмчид хандсан. Халууныг нь үзэхэд 37.4-тэй байсан. Гадаадын иргэн халуурсан шинж тэмдэгтэй байсан учраас түүний уулзсан, галт тэргэнд хамт зорчсон, зочид буудлын ажилчид зэрэг хүмүүсийн бүртгэлийн гуравдугаар сарын 7-ноос эхлэн хийж, хаягжуулалт хийсэн. 

Улаанбаатар 40, Дорноговь аймагт 80 хүнтэй уулзсан. Эдгээр хүмүүст өөрийгөө тусгаарлах зөвлөмж өгсөн. 

Галт тэргээр зорчсон 28 хүн, онгоцонд тухайн иргэний суудлаас урагш, хойш, хажуу талын тус бүр гурван эгнээний зорчигдын нэрс бүгд байгаа. Өнгөрсөн шөнө 01:30 цагт шинжилгээний хариу гарсан даруйд иргэдийн нэрсийн дарааллын дагуу ХӨСҮТ-д авчирч, шинжилгээ авч байгаа. 

Франц иргэн Дорноговь аймагт кэмпдээ тусгаарлагдсан. ХӨСҮТ-ийн хоёр баг шаардлагатай эм, тариа, тоног төхөөрөмжтэйгээр Дорноговь аймгийг зорьсон. 

Өвчтөнийг зөөвөрлөх эсэхийг тус аймагт ажиллаж байгаа мэргэжлийн хүмүүс шийднэ. 

Франц иргэний орчуулагч болон түүний гар барьж мэндчилсэн хүмүүс, kfc-гийн хоол хүргэж  өгсөн ажилтан зэрэг хүмүүсийг нэгдүгээр хавьталд тооцон тусгаарласан. 

Иргэддээ хандаж гуравдугаар сарын 30-н хүртэл тогтоосон каринтинийг сахин биелүүлэхийг хүсч байна. Иргэд ахмад настан, архаг хууч өвчтэй хүмүүсээ халамжилж, аль болох гадуур явахгүй, маск зүүж, гараа ариутгахыг зөвлөж байна. " гэлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
1
confuse an post
8
angry an post
15
614585
40 эможи

zochin
2020-03-11 09:26
ЭМЯ ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл чин сайдын эгч гэсэн. Тэгэхээр бөөн танил тал ах дүү нар юм биш үү. Юун мэргэжилтэн.
Зочин
2020-03-11 04:39
Ингээд ДЭМБ-хан нь манайд зөвлөгөө өгөх бишкороног
Zozin
2020-03-10 23:27
Ergvv malnuudaa xilee xaa geed bxad xelexcn vg alga
Зочин
2020-03-10 22:58
Анх нисэхээс авч гарсан хүнийг зарлаад цоллоод өгөөч
Зо
2020-03-10 22:37
Тэнэг юмаа. импортлоод ирдэг бна шдээ. Агаар. вагоноо хорихгүй байсан юм
Bi
2020-03-10 21:16
Үнэхээр сонин юмаа худлаа хуцсаар бгаад оруулчлаа хилээ хаагаач гэж ард түмэн их гуйсан даа гаднаас л орж ирэхгүй өөр хаанаас гарахын худлаа шаасаар бгаад дотроо хорьж балайрсаар бгаад хилээ эрт хаасан бол нам тайван бхгүй юу
зочин
2020-03-10 18:04
Вирсын халдвар гаднаас л зөөвөрлөгдөж орж ирнэ шүү дээ. Тэр хавьталд орсон хүмүүст зөвлөмж өгсөнөөр ажлаа бүрэн хийсэнд тооцож болох уу? Зарим улсад 14 хоног тусгаарлаж хянаад байна. Манайд зөвхөн сэжигтэй гэж үзсэнээ л тусгаарлалаа гэх юм. Бүгдийг нь тусгаарлах хэрэгтэй. Сав олдох байлгүй. Зөвлөөд явуулсан хүнээс чинь халдвар илэрлээ шүү дээ, Сарангэрэлээ. Тууштай, баталгаатай арга хэмжээ авч ажиллаж чадсангүй. Хэдий их нойр хоолоо хасан зүтгэсэн ч гэсэн эцсийн үр дүн ингэж гарлаа. дутуу ажилласны үр дүн шүү. Та яахав, мэргэжлийн бус. Мэргэжлийн яам чинь дутуу зөвөлж дээ. Дүгнэлт хийх байлгүй дээ. Яаманд байгаа хүмүүсийн чинь чадвар ийм байна гэхүү дээ
Зочин
2020-03-10 15:11
Нэр төр горьдсон пялдага царайнууд л ажилладаг юм билээ. Тэд нараа шударга ажиллахыг шаардаач. Цаашид юу ч сонсгож магадгүй дээ.
иргэн
2020-03-10 14:46
Ямар хүүхэн хуримандаа гэдэг шиг гадны хулгайчдыг давруулж байж хайран нэр төр
Зочин
2020-03-10 12:43
КФС гээ түр хаа Зөөвөрлөдөг хүн нь аль ойр салбараасаа Пицца гаа авдаг юм.Тэр хүргэлт хийдэг хүн бүх салбартайгаа харьцсан магадлал маш өндөр
Пп
2020-03-10 11:52
Юун зөөвөрлөх тэнд тусгаарлааа
zochin
2020-03-10 11:48
3sariin 5aas 7 hurtelh udriin habitagchidaa todruulaachee. arga hemjeeg dutuu buyu buruu abval burch ayultai shuu
Зочин
2020-03-10 11:33
Хөдөөний монголчууд яахав ээ номхон ард түмэн шаардлагыг биелүүлээд байна. наад гадаад дотоодтэнэж төөрсөн этгээдүүд, ялангуяа энэ франц шиг гадаадын доншуур дээрэмчин хулгайч нараа цагдаач ээ. монголын тонож яваа тонуулчид ш дээ. өөр юу ч биш
keyboard_arrow_up