“Францын иргэнийг тусгаарлагдсан өдрөөс эхлэн тасралтгүй ажиглалт хийж байсан“

2020 оны 3 сарын 10

Arslan.mn

Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ болон бусад холбогдох албаныхан COVID-19 халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Ээлжит мэдээллээ хийж байна. Өнгөрсөн 24 цагийн өмнө мэдээлснээс хойш тус халдвар дэлхийн 109 оронд бүртгэгдсэн байна. БНСУ, Япон, Америк, Итали, Иранд халдвар эрчтэй тархсан хэвээр байна.

Бид гуравдугаар сарын 8-нд мэдээлэхдээ Дорноговь аймагт Францын иргэн тусгаарлагдсан талаар хэлж байсан. Тус иргэний сорьц нь өчигдөр өглөө ХӨСҮТ-д ирсэн. Шөнийн 02:00 цагт шинжилгээний хариу гарч коронавирус илэрсэн гэх хариу гарсан тул коронавирусийн илэрсэн анхны тохиолдол гэж үзэж, бүртгэсэн.

Тус хүн нь гадны иргэн. Манай орон халдвар орж ирвэл тархах өндөр эрсдэлтэй гэж мэдээлж байсан. Тус иргэн манай улсад халдварыг зөөвөрлөж авч ирсэн тохиолдол. Энэ хүний ойрын бүх хавьтлыг судалгаа шинжилгээнд авсан. Ирсэн цагаас нь эхлээд ХӨСҮТ нарийн хянаж байсан. Давтан шинжилгээгээр оношийг баталгаажуулна. Халдвар авсан гадны иргэн бага зэргийн халуунтай байгаа боловч бусад нэмэлт шинж тэмдэг илрээгүй" гэв. 

ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
614583
0 эможи

keyboard_arrow_up