“Өнөөдөр өглөө Берлин-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 17 хүнийг тусгаарласан“
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж, үйлчилгээний газрын дарга Я.Буянжаргал “Нэгдүгээр сарын 9-нөөс хойш 854 иргэнийг тусгаарлаж, одоогийн байдлаар 476 иргэн ажиглалтад байна.
Өнөөдрийн байдлаар Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт гурван иргэнийг тусгаарласан.
Өнөөдөр өглөөний Берлин-Москва-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор ирсэн 17 иргэнийг тусгаарласан.
Тусгаарлагдсан иргэдийн биеийн байдлын хувьд ямар нэгэн зовуурьгүй байгаа бөгөөд халуурсан, ханиалгасан шинж тэмдэг илэрсэн” гэв.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү " Гуравдугаар сарын 4-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг сэжигтэй тохиолдлын хариу сөрөг буюу коронавирус илрээгүй.
Гуравдугаар сарын 5-нд ХӨСҮТ-д сэжигтэй тохиолдол тусгаарлагдаагүй. Харин ажиглалтад таван хүн байна" хэмээв.