“Берлин-Улаанбаатарын нислэгээр ирсэн хоёр иргэнээс сэжигтэй тохиолдол илэрснийг тусгаарласан“
2020 оны 3 сарын 06
ОМ-136 Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн зорчигчдыг өчигдөр /2020.03.05/ орой Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-д тусгаарлажээ.
Тус нислэгээр шинэ коронавирусийн халдварын голомтот бүс нутаг буюу Итали, БНСУ, Япон, Австриас Монгол Улсын 15 иргэн ирсэн байна.
Энэ талаар ХӨСҮТ-ийн албаны эх сурвалжийн мэдээлснээр "Өчигдөрийн нислэгээр ирсэн иргэдээс хоёрт нь сэжигтэй тохиолдол илэрсэн тул тусгаарлаад байна" гэжээ.
Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭМЯ-ны 11.00 цагийн хэвлэлийн хурлын үеэр өгөх юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1



1

1

1


1

7
614451
12 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс