Я.Буянжаргал: Гуравдугаар сарын 3-нд Дарханд 13, ХӨСҮТ-д гурван хүнийг тусгаарласан
Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал "Эмнэлгийн тусламж үйлчилгээ хэвийн явагдаж байна. Нэгдүгээр сарын 9-өөс хойш 841 хүнийг тусгаарласан байна.Өнөөдрийн байдлаар 400 гаруй хүний ажиглалтад авсан.
Гуравдугаар сарын 3-ны орой буусан Москва-УБ чиглэлийн онгоцоор ирсэн 138 монгол иргэнээс гурван иргэнийг ХӨСҮТ-д тусгаарласан. Улаан-Үдийн галт тэргээр ирсэн халдварын сэжигтэй 13 иргэнийг Дарханд тусгаарлаад байна.
ДЭМБ-ын зөвлөх баг ХӨСҮТ, II төв эмнэлэг зэрэг эрүүл мэндийн байгууллагуудад ажиллан, арга зүйн зөвлөгөө, мэдээлэл өгч байна.
ОХУ-аас туршлага солилцох, түргэвчилсэн оношлуур, эмнэлгийн хэрэгслийг нийлүүлэх хүсэлт тавих багийг явуулахаар бэлтгэлээ хангасан. Уг багийг Эрүүл мэндийн дэд сайд ахалж, холбогдох албаныхан явах юм.
Маргааш Туркийн онгоцоор ДЭМБ-аас ирүүлэх ачааг авах гэж байна. " гэв.
![](https://www.arslan.mn/files/banner/c3it0xpmdb.gif)
![Like an post](templates/img/comment/like.png)
![Love an post](templates/img/comment/love.png)
![haha an post](templates/img/comment/haha.png)
![wow an post](templates/img/comment/wow.png)
![yay an post](templates/img/comment/yay.png)
![sad an post](templates/img/comment/sad.png)
![ouch an post](templates/img/comment/ouch.png)
![confuse an post](templates/img/comment/confused.png)
![angry an post](templates/img/comment/angry.png)