“Хүнтэй нэг метрийн зайнаас мэндлэх, албан тасалгаанд хоорондоо нэг метр зайтай суухыг зөвлөж байна“
Эрүүл мэндий яамнаас COVID-19 халдварын тархалтын нөхцөл байдлын талаар мэдээлж байна.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Өчигдөр мэдээлэл хийснээс хойш дэлхийн гурван улсад халдвар шинээр бүртгэгдсэн. Улс орнуудын хувьд өвчлөлөөс сэргийлэх, бууруулахын тулд төрөл бүрийн арга хэмжээг авсаар байна. Польшид зургаан сарын хугацаанд мөрдөх шинэ хууль батлах гэж байна. Харин Арабын Нэгдсэн Эмират улсад өвчлөл цөөн байгаа ч өнөөдрөөс эхлэн сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа дөрвөн долоо хоногоор хаасан.
Европ, арабын улсууд мэндчилгээний хэлбэрийг өөрчлөх уриалга гаргаж, тэврэлдэх, гар барих, хамраар шөргөлцөхгүй байхыг уриаллаа. Мөн хүнтэй нэг метрээс хол зайнаас харилцах, албан тасалгаанд хоорондоо мөн нэг метрээс хол зайтай суухыг зөвлөж байна. " гэв.
ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа "Сүүлийн 24 цагт найман оронд халдвар бүртгэгдлээ. Шинэ тохиолдлын 80 хувь Өмнөд Солонгос, Итали, Иранд гарсан.
COVID-19 нь улирлын томуугаас ялгаатай. COVID-19 нь хүнд явцтай, нас баралтын түвшин өндөр, улирлын томууг хязгаарлах боломжгүй байдаг бол COVID-19-ийн тархалтыг хязгаарлах боломж байгаа. гэв.
ШУУД ҮЗЭХ: