Д.Нямхүү: 3 сарын 2-нд COVID 19-ийн гурван сэжигтэй тохиолдлыг тусгаарлаж, 100 хүнийг ажиглалтад авсан
2020 оны 3 сарын 03
ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү ойрын хугацаанд тусгаарлагдаж байгаа хүмүүсийн биеийн байдлын талаар мэдээлэв.
Тэрбээр "2020 оны гуравдугаар сарын 1-нд тусгаарлагдсан нийт таван тохиолдлын шинжилгээний хариу сөрөг буюу халдваргүй гарсан.
Гуравдугаар сарын 2-нд гурван сэжигтэй тохиолдлыг тусгаарлаж, нийслэл болон орон нутагт нийт 100 хүнийг ажиглалтад аваад байна.
Халдвар гарсан улсуудаас ирж байгаа иргэдэд сүүлийн 14 хоногийн хугацаанд өвчний шинж тэмдэг илэрсэн бол сэжигтэй тохиолдол гэж үзэн тусгаарлах бөгөөд шинж тэмдэг илрээгүй бол тусгайлан бэлдсэн байранд ажиглалтад авч байгаа." гэв
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
614323
1 эможи
Bi
2020-03-04 08:54
Тэгэхээр гуравт нь шинж тэмдэг илжрсжн гэсэн үг үү? Жаахан тодорхой бичмээр байна !!!
Зочин
2020-03-03 21:04
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс