ДЭМБ: Дэлхийн 130 улсад халдвар ИЛРЭЭГҮЙ байна

2020 оны 3 сарын 03

Arslan.mnДэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтэн О.Ариунтуяа “Гуравдугаар сарын 2-ны ДЭМБ-ын мэдээгээр 24 цагийн дотор дэлхийн 64 улсад COVID-19 халдварын 1,804 шинэ тохиолдол бүртгэгдэж нийт 88,948 тохиолдолд хүрчээ. Үүнээс 66 нас баралт бүргэгдэж, нийт нас баралтын тоо 3,043 болсон байна. 

Харин БНХАУ-д 206 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь нэгдүгээр сарын 26-ны өдрөөс хойших хамгийн бага үзүүүлэлт болсон байна.

БНХАУ-д ДЭМБ-ын 25 хүнтэй олон улсын багийн 55,294 эмд хийсэн судалгаагаар өвчтөнүүд эдгэртэл хөнгөн өвчтөн дунджаар хоёр долоо хоног, хүнд өвчтөнүүдэд 3-6 долоо хоногийн хугацаа шаардагдаж байсан байна.

Шинж тэмдэг эхлээд нэг долоо хоногийн дотор хүндэрсэн бөгөөд 2-8 долоо хоногийн дараа нас барсан гэсэн мэдээ байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас цар тахал гэж хараахан зарлаагүй ч сүүлийн 24 цагийн дотор дэлхийн улс орнуудад илэрсэн тохиолдлууд БНХАУ-аас ес дахин их байна.

Солонгос, Япон, Итали, Иран гэх мэт улс анхаарал татаж байгаа бөгөөд Иранд 4 хүн нас барсан бол Италид халдвар авсан хүний тоо 2,000 давж, нас баралт 18 тохиолдоор нэмэгдсэн байна.

Харин БНСУ-д өнөөдөр 09:00 цагийн байдлаар 4,812 тохиолдолд хүрч 28 хүн нас барсан байна.

БНХАУ-аас бусад улсад гарч байгаа тохиолдын 81 хувь нь дээрх дөрвөн улсад голомтлон гарч байгаа бол 130 улсад халдвар илрээгүй байна.

СOVID-19-ийн халдвар бусад амьсгалын замын халдвартай харьцуулахад маш хурдтай тархаж байгаа хэдий ч зөв арга хэмжээг эрт эхлүүлбэл хязгаарлах боломжтой юм." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
614322
1 эможи

Зочин
2020-03-03 21:04
Зочин
2020-03-03 12:43
Яанаа, одоо илрээгүйгээ тоолдог болсон уу.
keyboard_arrow_up