ЭМЯ: 435 иргэнийг тусгаарлаж, ажиглалтад аваад байна

2020 оны 3 сарын 03

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн /COVID-19/ халдварын нөхцөл байдал болон урьдчилан сэргийлэхээр хэрэгжүүлж буй ажлуудын талаар мэдээлэл өгч байна.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл  "Өвчлөл гэр бүл, хамт олны хүрээнд халдвар тархаж байна. ДЭМБ-ын Зөвлөх баг гуравдугаар сарын 2-ноос эхлэн эрчимт эмчилгээ, халдварын үед авах арга хэмжээний чиглэлээр Монголд ажиллаж байна.

Сүрьеэ, гэдэсний халдварт өвчний халдвар буурч, эмнэлгийн орны ачаалал хоёр хувиар буурсан байна. Энэ нь амны хаалт зүүж, гараа тогтмол угаасны үр дүн" гэв.

Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал "Нэгдүээр сарын 9-нөөс эхлэн өнөөдрийн хүртэл 812 хүнийг ажиглалтад авснаас өнөөдөр 435 хүн тусгаарлан ажиглаж байна. Бэлдсэн орны ачаалал 50 орчим хувьтай. Өнөө өглөө буусан Турк-УБ, Москва-УБ-ын онгоцоор 112 хүнийг тусгаарлан ажиглалтаад аваад байна." гэв.

ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа "Өчигдрийн мэдээллээс хойш АНУ-д дахин дөрвөн хүн нас  барснаар "COVID-19" халдварын улмаас нас барсан нийт хүний тоо зургаа болсон. Нас барсан дөрвөн хүн нь өндөр настай болон хорт хавдартай архаг хууч өвчтэй хүмүүсийг асардаг асрамжийн газарт байсан байна. Тэдгээр иргэдэд тусламж үзүүлсэн 25 алба хаагчийг тусгаарлаад байгааг мэдээлсэн.

Европ тивийн хувьд Итали, Герман, Франц улсуудад халдварын тоо нэмэгдэж, халдвар голомтлон гарч буй хотуудад сургуулийн үйл ажиллагааг зогсоогоод байна. Ази тивийн хувьд Сингапурт хоёр шинэ тохиолдол бүртгэгдлээ. " гэв.

ШУУД ҮЗЭХ: /2020.03.03/

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
614320
1 эможи

Зочин
2020-03-03 21:03
amar
2020-03-03 12:22
нямхүү эмч ам сайтай шүү улам их амжилт хүсье. иргэн бүр анхааралаа сулруулалгүй хичээгээрэй
keyboard_arrow_up