Эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнууддаа дэмжиж, туслахыг УРИАЛЖ байна

2020 оны 3 сарын 02

Дэлхийн улс орон болон БНХАУ, БНСУ болон дэлхийн бусад улс орнуудад коронавирус(COVID-19)-ийн тархалт эрс нэмэгдэж, өндөржүүлсэн бэлэн байдал зарласантэй холбогдуулан Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос энэхүү УРИАЛГА, МЭДЭГДЭЛ-ийг гаргаж байна.

Монгол Улсынхаа 3 сая ард иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийн төлөө цаг наргүй зүтгэж байгаа эмч, сувилагч, ажилтнуудын иж бүрэн хамгаалах хувцас, амны хаалт, хөдөлмөр хамгааллын хэрэгслийн нөөцийг одоо байгаагаас илүү хангалттай хэмжээгээр бэлтгэж, бэлэн байдлыг эрсдэлгүй бүрэн хангах зайлшгүй шаардлага бидний өмнө тулгараад байна.

Иймд аюулт өвчний голомтонд ажиллах зайлшгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд бэлэн байдлыг хангахад Эрүүл мэндийн яам болон аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар, эрүүл мэндийн байгууллагуудад сайн дурын хандив, дэмжлэг үзүүлэхийг нийт ард иргэд, Олон улсын байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж байгууллагуудад хандан УРИАЛЖ байна.
Мөн Эрүүл мэндийн салбарын ажлыг ойлгож, сэтгэл санаа бүхий л зүйлээрээ дэмжин хамт байгаа та бүхэндээ талархаж байна.

Үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр зохион байгуулахаар товлогдсон “Алтан чагнуур” ёслол хүндэтгэлийн арга хэмжээг албан ёсоор цуцласныг МЭДЭГДЭЖ байна.

Олон улсын эмч, эх баригч, сувилагч, үйлчилгээний ажилтнуудын тэмдэглэлт өдрүүдэд тэдгээр ажилтнуудад хүндрэл чирэгдэл учруулахгүйгээр, чин “СЭТГЭЛ”-ийн урам өгч, “ТАЛАРХАХ ӨДӨР” өдөр болгон тэмдэглэх өнгөрүүлэхийг УРИАЛЖ байна.


МЭМАҮЭ-ИЙН ХОЛБООНЫ ДАРГА Б.МЯГМАР
2020.03.02.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
3
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
614297
9 эможи

Эрдэнэцэцэг
2020-03-06 22:42
Баярлалаа үнэхээр сайхан санагдаж бна ажлын амжилт эрүүл энхийг хүсэe
Д.энхцэцэг
2020-03-03 20:45
сайхан санаачлаг гаргасан байна та нартаа амжилт хүсье
Зочин
2020-03-02 23:37
зочин
2020-03-02 19:24
Эмч, эмнэлэгийн ажилтнуудаа хамгаалахын тул юуны өмнө эмнэлэгээс гарч байгаа хулгайгаа зогсоох хэрэгтэй байна. Меркури зах өмнө, Хүннү маллын К-Мартад эмнэлэгийн, мэч зазсалчдын хэрэглэдэг нэг удаагийн маскийг 1500 зарж байна. Туслахын тулд хамгийн түрүүнд эрүүл мэндийг нь хамгал! АНУ-д эрүүл хүн халвар байх магадлалгүй орчинд маск хэрэглэхгүй байж эмнэлэгийн ажилтнуудад хүртээмжтэй байлгахыг зөвлөж байна шүү. Хандив өгч болно. Хандивын сан ба түүний зарцуулалтыг харж болох боломжоор хангаад дансаа нийтэд мэдээлэлх хэрэгтэй л байх.
keyboard_arrow_up