Д.Нямхүү: Хоёрдугаар сарын 29-нд тусгаарлагдсан нийт 11 хүний шинжилгээний хариу халдваргүй гарсан
2020 оны 3 сарын 02
ХӨСҮТ-өөс ойрын хугацаанд тусгаарлагдсан тохиолдлуудын шинжилгээний хариуны талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү мэдээлэл өгөв.
Тэрбээр "2020 оны хоёрдугаар сарын 29-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан хоёр, Сэлэнгэ аймагт тусгаарласан ес нийт 11 хүний шинжилгээний хариу сөрөг буюу халдваргүй гарсан.
Гуравдугаар сарын 1-нд тусгаарласан таван иргэнд шинжилгээ хийж байна. Хариу гараагүй байгаа.
Өнөөдрийн байдлаар таван иргэн тусгаарлалтад, 335 хүн ажиглалтад байна." гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
614271
0 эможи
Зочин
2020-03-02 23:35
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс