Д.Нарангэрэл: Бохир гараар дамждаг халдварт өвчнүүд 1.9-2.7 дахин буурлаа

2020 оны 3 сарын 02

ЭМЯ-наас коронавирусийн цаг үeийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "ДЭМБ-аас гараа савандаж угаах, гар ариутгагч хэрэглэх, амны хаалт хэрэглэх зөвлөмжийг өгсөөр байгаа. Ард иргэд эдгээр зөвлөмжийг маш сайн хэрэгжүүлж байгаа нь харагдаж өвчлөл буурснаас харагдаж байна. Эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийг дагаснаар шинэ коронавирусийн халдвараас гадна олон халдварт өвчнөөс сэргийлж байна

Тухайлбал, улаан бурхан, гар хөл амны өвчин зэрэг бохир гараар дамждаг халдварт өвчнүүд 1.9-2.7 дахин буурлаа. Мөн томуу, томуу төст өвчин буурч байна.  Өнгөрсөн оны мөн үед томуу, томуу төст өвчний улмаас 600 гаруй хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан бол одоогийн байдлаар 200 гаруй хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. " гэв.

ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа "Сүүлийн 24 цагийн дотор COVID-19-ийн 1739 шинэ халдвар бүртгэгдлээ. БНСУ-д хоногт 586 тохиолдлоор нэмэгдлээ. Өмнөд Солонгос халдварыг илрүүлэх чиглэлээр эрчимтэй ажиллаж байна. Өдөрт дунджаар 11 мянган хүнд шинжилгээ хийж байна. Анх нэг хүн халдвар авч 16 хүнд халдвар тарааснаар 2200 хүнтэй голомт үүсгэсэн" гэв.

ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
614268
2 эможи

keyboard_arrow_up