ЭМЯ: Коронавирусын эсрэг шинэ вакциныг гаргаж авахад 12-18 сар шаардлагатай гэж үзэж байгаа

2020 оны 3 сарын 01

Arslan.mn

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. 

ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга дарга Д.Нарангэрэл: 

 “Монгол Улсад шинэ коронавирусийн тохиолдол бүртгэгдээгүй. Өнөөдрийн байдлаар дэлхийн 58 улсад шинэ коронавирусийн халдвар тархаад байна” гэлээ.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал: 

“Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын  бүсийн сайдуудын цахим хурлаар яригдсан зүйл нь шинэ коронавирусийн тархалт гэр бүл, ойр тойрны хүрээнд халдварлах байдал нэмэгдэж байна гэдгийг онцолсон. Мөн шинэ вакциныг гаргаж авахад 12-18 сар шаардлагатай гэж үзэж байна.

Одоогийн байдлаар Ремдесивир эмийн эмнэлзүйн туршилт үргэлжилж байгаа.

Монгол Улсад сэжигтэй тохиолдол 16 байна. Ажиглалтад 309 хүн байна. Нэгдүгээр сараас хойш нийт 705 хүнийг ажиглалтад авсан байна. Үүнээс 227 нь сэжигтэй тохиолдлыг тусгаарлан шинжилгээнд хамруулсан. 

Өнөөдрийн байдлаар:

  • ХӨСҮТ-д 88 хүн
  • Цэргийн төв эмнэлэгт 65
  • Улсын Хоёрдугаар эмнэлэгт 9
  • Асралт мед эмнэлэгт 32
  • Жаргалантын сувилалд 41
  • Баян-Өлгий, Орхон, Сэлэнгэ, Хэнтий, Өвөрхангай, Дорнод аймагт бусад тохиолдлыг ажиглаж байна.

Бид тусгаарлах байруудын нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Мөн БНСУ-аас түргэвчилсэн оношлогооны төхөөрөмж авахаар ажиллаж байна” гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
614241
1 эможи

Eddi
2020-03-02 01:36
Zuv
keyboard_arrow_up