“Хар сарнай“ хамтлагийн ахлагч С.Амармандах 30 сая төгрөг хандивлалаа

2020 оны 2 сарын 29

ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN

ЭМЯ-наас өнөөдөр ээлжит мэдээлэл хийх үеэр "Хар сарнай" хамтлагийн ахлагч С.Амармандах өөрийнхөө зүгээс 30 сая төгрөг, 1,500 ширхэг маскыг, иргэн н.Дашдаваа нэг сая төгрөгийг тус тус ЭМЯ-нд хандивлалаа.
 

"Хар сарнай" хамтлагийн ахлагч С.Амармандах:

“Юуны өмнө хүнд цаг үед уаг наргүйф ажиллаж байгаа нийт эмнэлгийн эмч ажилчид та бүхэнд талархал илэрхийлье.   Би Монгол Улсын иргэний хувьд, эх орондоо хайртай хүний хувьд, улс орныхоо ирээдүйн төлөө өөрийн сэтгэл зүрхний зүгээс хандив өргөхөөр хүрэлцэн ирлээ.

Ингээд өөрийн зүгээс 30 сая төгрөг, 1,500 маскийг өгч байна. Хүлээн авна уу. Бид хамтдаа нэгдэж байж энэ муухай өвчнийг даван дийлэх учраас урлагийн хамт олон, спортынхон, бизнесийн байгууллагуудаа энэ аянд нэгдэхийг уриалж байна” хэмээв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
614235
3 эможи

keyboard_arrow_up