ЭМЯ: Өнөөдрийн байдлаар 302 хүнийг хяналтад авч, тусгаарласан
Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар цаг үеийн мэдээлэл өгч байна.
ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Дэлхийн таван тивийн 48 улсад "COVID 19" бүртгэгдсэн. Шинэ халдвар нэмж есөн оронд бүртгэгдсэн байна.
БНСУ, Японд өвчлөл нэмэгдсээр байна. Эх үүсвэр тодорхойгүй, аялсан хүнтэй хавьтал болоогүй хүмүүс өвчилсөн байна.
Өнөөдрийн байдлаар Жаргалантын аман дахь ОБЕГ-ын харьяа давтан сургалтын төвд нийтдээ 41 хүнийг ажиглалтад аваад, хянаж байгаа юм байна. Сэжигтэй тохиолдлуудыг ХӨСҮТ-д тусгаарлаж, ажиглалтад авах шаардлагатай бол ОБЕГ-ын харьяа давтан сургалтын төв, Ачтан мед эмнэлэг гэх мэт эмнэлгүүдэд ажиглалтад аваад байгаа
Манай улсын хувьд 302 хүнийг ажиглалтад авч, биеийн байдлыг хянаж байна." гэв.
ШУУД ҮЗЭХ: