ЭМЯ: Коронавирусийн халдвар суултуураар дамжих эрсдэлтэйг эрдэмтэд анхаарууллаа
Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдвараас сэргийлэх зөвлөмжийг өөрийн пэйж хуудсаар дамжуулан тогтмол хийж, иргэдэд мэдээлэл хүргэж байгаа билээ. Тус яамны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл, Бид шинэ вирусийн халдвартай холбоотой ДЭМБ байгууллага болон олон улсын эрдэмтэн судлаачдын гаргасан шинэ мэдээ мэдээллийг шуурхай авч, Монголынхоо хөрсөнд буулган иргэдэд тогтмол зөвлөмж хүргэсээр байна.
Хамгийн сүүлийн мэдээллээр коронавирусийн халдвар жорлонгийн суултуураар дамжих эрсдэлтэй байна хэмээн Хонгконгийн эрдэмтэд анхаарууллаа.
Тиймээс суултуурыг ариутгаж, цэвэрлэхээс гадна суултуурыг таглаад усаа татахыг зөвлөж байна. Мөн гараа сайтар савандаж угаах нь бүх төрлийн халдварт өвчнөөс 80 хувь хамгаална гэж ДЭМБ-ын судалгаа бий. Монгол Улсад коронавирусийн халдвар бүртгэгдээгүй. Гэхдээ зорчигчдоор дамжин халдвар арж ирэх өндөр эрсдэлтэй. Тиймээс хэрэв гадаад руу зорчоод ирсэн бол 14-21 хоног гэртээ амны хаалт зүүж, дархлаагаа сэргээх, гарын ариун цэврийн сайтар сахих зэргээ гэртээ өөрийгөө тусгаарла. Олон нийтийн газраар явж болохгүй. Ханиах, халуурах. найтаах зэрэг өвчний шинж тэмдэг илэрвэл амны хаалтаа зүүгээд эмнэлэгт хандана гэв.
Эх сурвалж: "Эрүүл мэндийн жор" сонин