Д.Нямхүү: Багануур дүүрэг, Баян-Өлгий болон БНСУ-аас ирсэн 51 иргэнээс Covid-19 илрээгүй

2020 оны 2 сарын 27

Arslan.mn

ХӨСҮТ-өөс ойрын хугацаанд тусгаарлагдсан тохиолдлуудын шинжилгээний хариуны талаар  ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү мэдээлэл өгөв.

Тэрбээр "Хоёрдугаар сарын 25-нд тусгаарлагдсан Багануурын нэг, Төв, Орхон, Баян-Өлгий зэрэг аймагт тусгаарласан нийт 5 хүнээс коронавирус илрээгүй. Мөн ХӨСҮТ-д 6, Асралт мед-д 37, зургаан хүнийг гэрт нь байлгаж шинжилсэн нийт 51 хүнээс коронавирус илрээгүй.

Асралт Мед эмнэлэгт тусгаарлагдсан хүмүүс /2020.02.12/-нд тусгаарлагдаж, 14 хоног нь болсон учраас хөл хориог дуусгаж, ар гэрт нь буцаах болно.

Түүнчлэн хоёрдугаар сарын 26-нд ХӨСҮТ-д сэжигтэй тохиолдол хоёр, Налайх дүүрэгт нэг, Орхон аймагт нэг тохиолдол тусгаарлагдан, шинжилгээ хийгдэж байна. Мөн өнөө өглөө онгоцоор ирсэн хүмүүсийг зохих журмын дагуу ажиглалтад авч, тусгаарласан.

Төр засгаас хэрэгжүүлж буй үйл ажиллагааны ачаар Цагаан сарын үе амар тайван өнгөрлөө. Гэхдээ энэ дэг журмаа үргэлжлүүлэн баримтлах учиртай." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
614151
7 эможи

keyboard_arrow_up