О.Ариунтуяа: Титэм вирусийн халдвар дэлхийн таван тивийн 41 оронд тархаад байна

2020 оны 2 сарын 27

Arslan.mn

Шинэ коронавирусийн халдварын тархалтын талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна.

Arslan.mn

ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Өчигдрийн мэдээллээс хойш буюу сүүлийн 24 цагийн дотор COVID-19-ийн халдвар дэлхийн таван тив, 42 орныг хамарч тархалт нэмэгдсэн байна.

ДЭМБ-ийн байгууллагаас ч дэлхийг хамарсан цар тахал гарах нь цаг хугацааны асуудал болоод байгааг хэлж байна. 

Сар шинийн өдрүүдээр Засгийн газар болон Улсын онцгой комисс хуралдаж, тус өвчнөөс сэргийлэх ээлжит арга хэмжээгээ авсан. Тиймээс иргэд амны хаалтаа зүүж, гар ариутгагчаа хэрэглэж, ялангуяа ахмад настныхаа дархлааг сайжруулах зэргээр дор бүрнээ бэлтгэлээ хангах цаг үе ирсэн” гэв.

"Хятадаас бусад улсад бүртгэгдсэн COVID-19 халдварын шинэ тохиолдлын тоо нь тус улсынхаас анх удаа давлаа"

Arslan.mn

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтэн О.Ариунтуяа  "2020 оны хоёрдугаар сарын 27-ны 09:00 цагийн байдлаар БНХАУ-д 444 тохиолдол шинээр бүртгэгдсэн. Хятадаас гадна дэлхийн бусад улсад бүртгэгдсэн шинэ тохиолдлын тоо нь тус улсынхаас анх удаа давлаа. 

Хятадад өчигдөр 29 нас баралт бүртгэгдсэн нь нэгдүгээр 20-ноос хойших хамгийн бага үзүүлэлт болсон. 

Грек, Румын, Бразил зэрэг улсад COVID-19 халдварын анхны тохиолдол бүртгэгдсэнээр дэлхийн 42 улсад халдвар бүртгэгдээд байна. 

БНСУ-д нэгдүгээр сарын 20-нд анхны тохиолдол бүртгэгдсэн бол өнөөдрийн байдлаар 1,595 болж өслөө. Өчигдөр тус улсад бүртгэгдсэн тохиолдлуудын 307 нь Тэгү хотод байна. Шинэ коронавирусийн халдварын тархалтын улмаас Италийн 11 хотод хөл хорио тогтоосон." гэв.

ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
614148
0 эможи

keyboard_arrow_up