Хөвсгөлд хоёр иргэнийг ажиглалтын байдлаар ТУСГААРЛАЛАА
2020 оны 2 сарын 27
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт 2 иргэнд ажиглалтын тусгаарлалт хийж шинжилгээний сорьцыг авч Халдварт өвчин судлалын үндэсний төвд илгээжээ.
Тусгаарлагдсан иргэдийн биеийн байдал сайн, эмнэл зүйн шинж тэмдэг илрээгүй ч халдварын эрсдэл өндөртэй тул тархвар судлалын үйл ажиллагааны хүрээнд тусгаарлалт хийж байна.
Тодруулбал тусгаарлагдсан иргэн С энэ сарын 20-нд Пусанаас Улаанбаатарт онгоцоор ирж хотод эгчийндээ нэг хоноод 21-нд автобусаар Мөрөн суманд ирсэн. Харин иргэн Б дугаар сарын 12-нд Улаанбаатараас - Сөүл - Улаанбаатар чиглэлийн онгоцны нисгэгчээр ажилласан бөгөөд энэ сарын 19-21-нд дээрх чиглэлд дахин нислэг үйлдэж 22-нд өөрийн хувийн машинаар Хөвсгөлд ирсэн байна.
![](https://www.arslan.mn/files/banner/c3it0xpmdb.gif)
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
![Like an post](templates/img/comment/like.png)
![Love an post](templates/img/comment/love.png)
![haha an post](templates/img/comment/haha.png)
![wow an post](templates/img/comment/wow.png)
![yay an post](templates/img/comment/yay.png)
![sad an post](templates/img/comment/sad.png)
![ouch an post](templates/img/comment/ouch.png)
![confuse an post](templates/img/comment/confused.png)
![angry an post](templates/img/comment/angry.png)
614145
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс