ЭМЯ: Монгол Улсын иргэн БНСУ-д өнөөдөр 17:40 цагт нас барсан
Монгол Улсын Эрүүл Мэндийн Яамнаас шинэ коронавирусийн халдвар авсан Монгол иргэний талаар мэдээлэл гаргажээ.
Мэдээлэлд "БНСУ-ын Сөүл хот дахь Монгол Улсын Консулын газарт Намьяанжү хотын захиргаанаас Монгол Улсын иргэн 35 настай “О” тус хотын эмнэлэгт хүнд өвчний улмаас эмчлэгдэж байгаад өнөөдөр 17:40 цагт нас барсан тухай мэдээллээ.
Монгол Улсын Гадаад харилцааны яамны албан мэдээнд иргэн “О” элэгний хатуурлын улмаас эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалд орох гэж байсан байна.
Түүнээс хоёрдугаар сарын 23-нд авсан шинжилгээгээр коронавирус эeрэг гарсан мэдээлэл байна.
Талийгаачтай хамт ойрын 6 хүн байсан бөгөөд тэдгээр иргэдээс шинжилгээ авахад коронавирус илрээгүй байна" гэжээ.
Эрүүл мэндийн яамны Фэйсбүүк дэх албан ёсны хуудас дахь мэдээлэл:
![](https://www.arslan.mn/files/banner/c3it0xpmdb.gif)
![Like an post](templates/img/comment/like.png)
![Love an post](templates/img/comment/love.png)
![haha an post](templates/img/comment/haha.png)
![wow an post](templates/img/comment/wow.png)
![yay an post](templates/img/comment/yay.png)
![sad an post](templates/img/comment/sad.png)
![ouch an post](templates/img/comment/ouch.png)
![confuse an post](templates/img/comment/confused.png)
![angry an post](templates/img/comment/angry.png)