Д.Нямхүү: ХӨСҮТ-д тусгаарлагдсан байсан 6 хүнээс коронавирус илрээгүй
ХӨСҮТ-өөс ойрын хугацаанд тусгаарлагдсан тохиолдлуудын шинжилгээний хариуны талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү мэдээлэл өгөв.
Тэрбээр "ХӨСҮТ-д тусгаарлагдсан байсан 6 хүний шинжилгээний хариу нь сөрөг гарч, коронавирус илрээгүй.
Өчигдрийн Сөүл- Улаанбаатарын онгоцоор ирсэн долоон хүнийг тусгаарласан бөгөөд ХӨСҮТ-д нийт 8 хүн тусгаарлагдаад байна. Одоогоор эмчийн үзлэг хяналт явагдаж байна.
Иргэдээсээ энэ баярын өдрүүдээр хариуцлагыг нэхэж байна.
БНХАУ шинэ коронавирусийн халдварыг хаврын баярын үеэрээ алдаа гаргасны улмаас өнөөдөр нөхөж баршгүй хохирол амсаад байна. Бусад улс орны хувьд хүн ам олон, нягтаршил ихтэй тул төвөгтэй байдалд байна. Манай улсын хувьд зөв мэргэн, шийдвэрийг цаг алдалгүй гаргаснаар нөхцөл байдлыг даван гарах боломж бий гэж харж байна. Тиймээс иргэд та бүхэн маань сар шинээр айлаар зочлохгүй, олон хүний газраар явахгүй байхыг хүсэж байна.
Монгол Улс цөөн хүн амтай учир өгсөн зөвлөгөө зааврыг сайтар биелүүлж, хүн бүр хичээвэл давж гарна" гэв.