Я.Буянжаргал: ОБЕГ-ын сургалтын төв дээр Солонгосын онгоцоор ирсэн 17 иргэнийг тусгаарласан

2020 оны 2 сарын 24

Arslan.mn

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал "Өвчий халдварыг хязгаарлах боломж хумигдаж байгаад Дэлхийн эрүүл мэндийн байгууллага санаа зовж байна.

Иймд бид хамтран шуурхай урьдчилсан арга хэмжээ авахгүй бол хожимдох эрсдэл бий . БНСУ-д өнөөдөр 10 цагийн мэдээллээр 793 тохиолдол бүртгэгдэж 7 хүн нас барсан гэх мэдээлэл байна.

Эрүүл мэндийн яамнаас тус услад амьдарч байгаа иргэддээ мэдээлэл өгч байгаа: Мөн эрүүл мэндийн салбар 24 цагийн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.

Түүнчлэн хэрвээ ямар нэг байдлаар манай улсад өвчний тохиолдолд бүртгэгдвэл эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагааны зураглалыг гаргасан, эмнэлгүүд бэлэн байдалд байгаа.

Өчигдөр БНСУ-аас ирсэн 17 иргэнийг Жаргалантын аманд байрлах ОБЕГ-ын амралтын газар тусгаарласан. Ямар нэг шинж тэмдэг илрээгүй, биеийн байдал хэвийн байна. 

Одоогоор эдгээр хүмүүсийн биеийн байдал сайн бөгөөд зовууртай хүн байхгүй" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
614083
0 эможи

Зочин
2020-02-25 01:48
keyboard_arrow_up