ЭМЯ: БНСУ-аас ирсэн зарим иргэд шууд хөдөө явж, айл хэсч эрсдэл үүсгэж байна

2020 оны 2 сарын 24

Arslan.mn

Шинэ коронавирусийн талаар ЭМЯ мэдээлж байна.

НИСЛЭГҮҮДИЙГ ЗОГСООХ ЭСЭХИЙГ ӨНӨӨДӨР ШИЙДНЭ

ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл "БНСУ-д халдварын тохиолдол 700 давсан байгаа учраас БНСУ хөл хорио, хязгаарлалтуудыг хийж байна.

Манай улсын хувьд эрсдэл өндөртэй. Учир нь өдөрт БНСУ-аас 600-1000 хүн ирж байна.

Зарим иргэд иргэнийхээ үүргийг ухамсарлаж байгаа хэдий ч гэрийн хаяг гэх мэт мэдээллээ өгөхгүй, шууд хөдөө явах, айлаар зочлох зэрэг үйлдлийг хийж байна. Нөхцөл байдалтай холбоотойгоор БНСУ-аас ирэх нислэгүүдийг цуцлах эсэх талаар Улсын Онцгой комиссын хуралдаан өнөөдөр болно" гэв.  

Arslan.mn

ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа "Өнөөдрийн байдлаар дэлхийн хэмжээнд нийт тохиолдлын тоо 79,140, халдварын улмаас амиа алдагсад 2468, эдгэрсэн хүний тоо 23,094 болжээ. 

Итали улсад гэхэд 10 хотыг хөл хорионд оруулсан. БНСУ онц байдал зарласан. БНСУ-д гурав хоногийн дотор 446 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд үүний 73 хувь нь сүмийн цуглаанаас тархсан байна" гэв. 

ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
15
ouch an post
confuse an post
angry an post
2
614078
19 эможи

Зочин
2020-02-25 01:45
Zochin
2020-02-24 21:31
Tiimeee 23 nii ongitsoor irsen hvmvvs haan yu hiij ywaa gehees gaihaj bn
Олоод хэд хоног каринтилсан нь дээр шүү
2020-02-24 20:57
Туяа
Туяа
2020-02-24 20:55
Ер нь анзаарч бхад нус нь гоожсон ханиадтай хүмүүс мааска зүүхгүй явж бгаатай таарсан бүүр сэжиг хүрмээр өөрийгөө л бодхоос өрөөлийг бодох сэтгэлгү зарим нэг хүмүүс бнаа яг нөгөө вириус биш ч гэсэн муухай санагдсан
Зочин
2020-02-24 20:00
ХӨЛ ХОРИО ХИЙХГҮЙ ТЭНЭЖ ЯВАА НОВШНУУДАД ӨВЧИН ИЛЭРВЭЛ ЭМЧЛЭХ ГЭЭД ХЭРЭГГҮЙ АМЬДААР НЬ АРВАН АЛД НҮХЭНД ХИЙГЭЭД БУЛ
иргэн
2020-02-24 17:36
Хэрэв Хятад улсад ийм тохиолдол болсон бол шууд буудуулах байлаа
Новшийн төр засаг
2020-02-24 17:22
Наад малнууд чинь солонгосоос шинжилж онгоцонд оруулж байхад 2 хүн лав шинжлүүлэхгүй онгоцонд зугтааж орсон гэж байна иймл үхэр монголууд гай болно шүү хариуцлага тооцох хэрэгтэй .
Иргэн
2020-02-24 16:05
Ухамсар дорой нөхөдүүд төрийн хууль тогтоомжийг үл тоон мэр сэр улсууд золголт хийгээд байна .
Зочин
2020-02-24 16:01
iim l hogiin zantai mongolchuud bid haygiig n avlaa geed ochood hulgai hiihgvi ni lav yugiin nuudgiin ersdel garlaa gehed l heregtei bolohoos
Цацрал
2020-02-24 15:55
Энэ хүмүүсийг угтаж авсан юм бол уу??? Эмя. Хариу өгнө үү
Гэрийн эзэгтэй
2020-02-24 15:38
Хэн л өвчин тусчихий гэж бодохов, гэхдээ Монголчууд санаа байвч сачий хүрэхгүй гэдэг үг шигээ санаагаа үйлдэл нь гүйцэж цаг үетэйгээ хөл нийлүүлэхдээ хашин хойрго, хоцрогдол бэрхшээлтэйгээсээ болж яг одоо хийж байгаа үйлдлээ ухамсарлаж хянаж зогсоож чадахгүй байх шиг байна. Иймд төр засгаас аюулт өвчний гамшигаас урьдчилан сэргийлэхийн тулд дүрэм журам зөрчин айл хэсэж золголт хийхийг албадан таслан зогсоох арга хэмжээ авахгүй бол манайхан ниргэсэн хойно нь хашгирдаг гэмтэй. Хүний амь нас минут секундээр хэмжигддэг. Хүмүүсийг ухаарч ухамсарлах гэсээр байтал хугацаа алдаад байна!!!
Зочин
2020-02-24 15:37
Энэ ухаан муутай хүмүүст хуулийн дагуу хатуу арга хэмжээ аваачээ. Улс оронд онцгой байдал тогтчихсон eрөнхийлөгч хууль зарлиг гаргаад байхад энэний эсрэг үйлдэл хийж байна гэдэг бол зүгээр нэг хэнэггүй зан биш ээ. Үндэстний эсрэг эх орноосоо урвасан хэрэг.
Зочин
2020-02-24 14:55
Наад хүмүүсээ шууд Уханиас иргэн хүмүүс шиг бүгдийг карантилах байсанм. Та нарын алдаа шүү. Юу нь иргэний үүрэг
keyboard_arrow_up