А.Амбасэлмаа: БНСУ-ын Тэгү хотоос ирсэн 6 оюутны шинжилгээний хариу сөрөг гарсан
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа сэжигтэй тохиолдлыг тусгаарлан шинжилгээ хийсэн болон хүмүүсийн биеийн байдлын талаар мэдээлэв.
Тэрбээр “Өчигдөр ХӨСҮТ-д БНСУ-ын Тэгү хотоос ирсэн 6 оюутныг ажиглалтад авсан. Тэдний шинжилгээний хариу сөрөг гарсан. Мөн өчигдөр Сөүл Улаанбаатарын онгоцноос нэг оюутан, Токио-Улаанбаатарын онгоцноос нэг иргэнийг тусгаарласан. Маргааш тэдний шинжилгээний хариу гарна.
Гашуунсухайтад тусгаарласан 12 иргэний биеийн байдлыг ажиглаж байгаа. Тэдний ажиглалтын хугацаа маргааш дуусна.
Бид шинжилгээний хариу сөрөг гарсан иргэддээ дахин шинжилгээ хийнэ. Өнөөдөр 3000 оношлуур хүлээн авна. ХӨСҮТ 50 ортой тасагтай тусгаарлах иргэдээ хүлээн авч ажиллаж байна. ХӨСҮТ-д 8 хүний бүрэлдэхүүнтэй 4 баг ээлжилэн ажиллаж байна.
Тэгү хотод албан тоогоор 400, албан бусаар 400 гаран монголын иргэн байна гэдэг мэдээлэл бий. Бид иргэдийн судалгаагаа нягталж байгаа болохоор одоогоор эцсийн байдлаар хэчнээн иргэн байгааг тогтоохоор ажиллаж байна
Тэгү хотод сурдаг оюутнууд энэ сарын 20-ноос эхлэн амарч байгаа. Бид өнөөдөр Сөүл-Улаанбаатарын онгоц буухаас өмнө тэдгээр иргэдэд ямар арга хэмжээ авахаа холбогдох байгууллагууд ярилцан шийдвэр гаргана” гэв.