А.Амбасэлмаа: Бусан-УБ-ын чиглэлийн онгоцоор ирсэн зургаан оюутныг ХӨСҮТ-д тусгаарлалаа
2020 оны 2 сарын 21
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа сэжигтэй тохиолдлыг тусгаарлан шинжилгээ хийсэн болон хүмүүсийн биеийн байдлын талаар мэдээлэв.
Тэрбээр "2020 оны хоёрдугаар сарын 19-нд ХӨСҮТ-д нэг хүнийг, Завхан аймагт нэг хүнийг тусгаарлаж, лабораторийн шинжилгээ хийсэн. Хоёр шинжилгээний хариу сөрөг гарлаа.
Мөн өчигдрийн Бусан-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн зургаан оюутныг ХӨСҮТ-ийн ажиглалтад авсан. Эдгээр оюутнуудад амьсгалын замын өвчний шинж тэмдэг илрээгүй хэдий ч өвчлөл гарсан улсаас ирж байгаа гэдэг утгаар нь ажиглалтад авч, шинжилгээ хийж байгаа юм" гэв.
![](https://www.arslan.mn/files/banner/c3it0xpmdb.gif)
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
![Like an post](templates/img/comment/like.png)
![Love an post](templates/img/comment/love.png)
![haha an post](templates/img/comment/haha.png)
![wow an post](templates/img/comment/wow.png)
![yay an post](templates/img/comment/yay.png)
![sad an post](templates/img/comment/sad.png)
![ouch an post](templates/img/comment/ouch.png)
![confuse an post](templates/img/comment/confused.png)
![angry an post](templates/img/comment/angry.png)
614003
0 эможи
Зочин
2020-02-21 19:40
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс