ЭМЯ: БНСУ-д сүүлийн 24 цагт коронавирус эрчимтэй тархаж, халдварын тоо 158 боллоо

2020 оны 2 сарын 21

Arslan.mn

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэхээр хэрэгжүүлж буй ажлуудын талаар мэдээлэл өгч байна.

"БНСУ-д байгаа манай улсын иргэд 1335, 1339 дугаарт залгаж мэдээлэл зөвлөгөө авах боломжтой "

Arslan.mn

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл  "Сүүлийн 24 цагийн дотор Солонгос улсад халдвар нэлээн эрчимтэй тархаж, 56 тохиолдлоор нэмэгдэн нийт халдварын тоо 158 боллоо. Тус улсын зургаан том хотод халдвар бүртгэгдсэн байна. Тиймээс иргэддээ аль болох эмнэлгээр явахгүй байх, амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрвэл амны хаалт зүүж, эмнэлэгт яаралтай хандах, гараа тогтмол угаах, хүнсээ гүйцэд болгож идэхийг зөвлөж байгаа.

БНСУ-д манай улсын 48 мянга гаруй иргэн байдаг. Тэдгээр иргэн маань 1335, 1339 дугаарт залгаж мэдээлэл зөвлөгөө авах боломжтой юм байна.

Монголчууд өвчлөл гарсан улс руу аль болох зорчихгүй байх, явсан бол 14-21 хоног гэртээ өөрийгөө тусгаарлах, амны хаалт зүүх шаардлагатай. Халуурах, ханиах зэрэг шинж тэмдэг илэрвэл амны хаалтаа зүүгээд эмнэлэгт хандана." гэв.

Arslan.mn

ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа "Хятад улсад эмнэл зүйн шинж тэмдгээр тохиолдлыг бүртгэж байсан боловч эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн тохиолдлууд лабораторийн шинжилгээгээр үгүйсгэгдсэн байна. Тиймээс тохиолдлын тоог дахин лабораторийн шинжилгээ хийж бүртгэхээр болжээ.

Хятад улсаас гадна 26 улсад халдвар бүртгэгдсэний нэг болох БНСУ-д халдвар эрчимтэй тархаж байна. Тус улсад бүртгэгдсэн нийт тохиолдлын 80 орчим хувь Дэгү хотод буюу сүмийн цуглаанаас үүджээ." гэв.

ШУУД ҮЗЭХ:

Эх сурвалж:  ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
614001
1 эможи

keyboard_arrow_up