ЭМЯ: Говьсүмбэрт хоёр, ХӨСҮТ-д гурван тохиолдлыг тусгаарлан шинжилж байна
ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү ойрын хугацаанд тусгаарлагдаж байгаа хүмүүсийн биеийн байдлын талаар мэдээлэв.
Тэрбээр "2020 оны хоёрдугаар сарын 16-нд тусгаарлагдсан нэг тохиолдлын хариу сөрөг гарсан. Хоёрдугаар сарын 17-нд буюу өчигдөр Говьсүмбэрт 2, ХӨСҮТ-д 3 тохиолдлыг тусгаарлан шинжилгээ хийж байна. Шинжилгээний хариу хараахан гараагүй байна. Шинжилгээний хариуг 24 цагийн дараа мэдээлж байна. " гэв.
Мөн халдвар гарсан улс оронд зорчиод ирсэн иргэд амьсгалын замын өвчний шинж тэмдэг илрээгүй хэдий ч эмнэлгийн байгууллагад хандаж шинжилгээ өгч байгааг хэллээ.
Тухайлбал, Говьсүмбэр аймагт эмнэлэгт хандсан иргэд БНСУ-д 14 хоног аялаад ирсэн учраас эмнэлгийн байгууллагад хандсан бол, ХӨСҮТ-д тусгаарлагдсан хүн Тайваньд зорчоод ирсэн байна.
![](https://www.arslan.mn/files/banner/c3it0xpmdb.gif)
![Like an post](templates/img/comment/like.png)
![Love an post](templates/img/comment/love.png)
![haha an post](templates/img/comment/haha.png)
![wow an post](templates/img/comment/wow.png)
![yay an post](templates/img/comment/yay.png)
![sad an post](templates/img/comment/sad.png)
![ouch an post](templates/img/comment/ouch.png)
![confuse an post](templates/img/comment/confused.png)
![angry an post](templates/img/comment/angry.png)