“ГССҮТ-ийн эмч нар нэг өдрийн цалингаа Уханьд ажиллаж буй эмч нарт хандивлахаар болсон“

2020 оны 2 сарын 18

Arslan.mn

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний асуудлаар өөрийн байрандаа мэдээлэл хийж байна.

ГССҮТ-ийн эмч нар нэг өдрийн цалингаа Ухань хотод ажиллаж байгаа эмч нарт хандивлах болжээ.

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Энэ өдрийн хурлыг ГССҮТ-ийн эмч нар "Нэг дэлхий-Нэг хүч" уриан дор БНХАУ-ын Ухань хотод ажиллаж буй эмч нартаа нэг өдрийн цалингаа хандивлан, сэтгэл санаагаар дэмжихээр болсон тухай сайхан мэдээгээр эхлүүлж байна.

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдвар тархах нөхцөл байдлын талаар  цаг үед үнэн бодит, баталгаат мэдээллийг хурлаараа дамжуулан өгч байгаа."гэв. 

"ДЭМБ-аас хавьтлын тусгаарлалтыг 14 хоног үргэлжлүүлэхийг зөвлөж байгаа"

Arslan.mn

ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа "2020 оны 2 сарын 18-ны 10:00 цагийн байдлаар коронавирусийн халдварын 73331 тохиолдол бүртгэгдэж 1872 нас баралт бүртгэгдээд байна. БНХАУ-аас гадна 25 оронд халдвар бүртгэгдээд байгаа бөгөөд нийт 86 хувь нь 30-79 насныхан эзэлж 80.9 хувь нь хөнгөн хэлбэрээр илэрч байна.

Шинэ коронавирусийн халдварын дэгдэлт нэгдүгээр сарын 23-26-нд оргилдоо хүрч буурах хандлагатай байна. Эмнэлгийн 1,716 ажилтан халдвар авснаас 5 нь нас барсан.

Халдварын оргил үеийг  хоёрдугаар сарын 1-нд таарч байгаа гэж үзэж байгаа хэдий ч цагаан сарын урт амралтын дараа дэгдэлт дахин гарах магадлалтай байгаа тул БНХАУ-д энэ тал дээр анхаарч ажиллаж байна.

Маш хүнд оноштой хүмүүсийн хувьд нас баралтын хувь 46 хувь буюу маш өндөр байна. 

Халдвар нэг хотоос маш хурдацтайгаар тархсан. Үүний улмаас 1,000 ортой эмнэлэг барих, эрүүл мэндийн, цэргийн ажилтнуудыг дайчлах гэх мэтээр эрчимтэй арга хэмжээ авсан ч дэгдэлт байсаар байгаа. 

ДЭМБ-аас хавьтлын тусгаарлалтыг 14 хоног үргэлжлүүлэхийг зөвлөж байгаа" гэв.

"БНХАУ-д 80 гаруй судлагаа хийгдэж байгаагийн 15 нь нэлээд үр дүнтэй байгаа"

Arslan.mn

ЭМЯ-ны Эм зүй, эм судлалын мэргэжлийн салбар зѳвлѳлийн гишүүн Д.Энхжаргал " Халдварын нас баралтыг бууруулах эмнэлзүйн тушилтууд хийгдсээр байна. БНХАУ-д 80 гаруй судлагаа хийгдэж байгаагийн 15 нь нэлээд үр дүнтэй байгааг мэдээлсэн. Хамгийн сүүлд гарсан мэдээллээр Японд үйлдвэрлэсэн вирусийн эмийг БНХАУ-ын зах зээлд гаргах эсэх талаар судалгааг 70 хүнд туршиж байна. БНХАУ-д хийж буй туршилтаар үүдэл эсийг ашиглах судалгааг хийж байна. ДЭМБ-ын дэргэдэх зөвлөх байгууллагаас протоколийг шинэчлэн гаргаж байна.

Уламжлалт анагаах ухааны зарим эмийг орчин үеийн вирусийн эсрэг үйлчилгээтэй хавсран хэрэглэх нь үр дүнтэй байгаа талаар судалгаа хийгдсэнийг өчигдөр мөн танилцуулсан" гэв.

ШУУД ҮЗЭХ:

Эх сурвалж:   ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
613871
0 эможи

Зочин
2020-02-18 23:23
Зочин
2020-02-18 16:15
nogoo ovormongolchuud maani yamarshuuhan bga bol
keyboard_arrow_up