СТАТИСТИК: Өнгөрсөн сард 145 ихэр хүүхэд мэндэлжээ

2020 оны 2 сарын 17

Arslan.mn

Улсын хэмжээнд 2020 оны нэгдүгээр сард 6,208 эх амаржиж, өмнөх оны мөн үеэс 4.2 хувиар нэмэгдсэн гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Өнгөрсөн сард нийт төрсөн хүүхдийн

  • 3,160 нь эрэгтэй,
  • 3,046 нь эмэгтэй,
  • 145 нь ихэр байсан бөгөөд амаржсан эхчүүдийг 3.7 хувь нь 20 хүртэлх насны, 92.6 хувь нь 20-39 насны, 3.7 хувь нь 40-өөс дээш насныхан байжээ.

Түүнчлэн энэ оны эхний сард халдварт өвчнөөр өвчлөгчид 4,184 болж, өмнөх оны мөн үеэс 14 хувиар нэмэгджээ.

Ингэж нэмэгдэхэд гар, хөл, амны өвчнөөр өвчлөгчид 2.9 дахин, мөөгөнцрөөр өвчлөгчид 2.8 дахин, трихомониазаар өвчлөгчид 57.6 хувиар, тэмбүүгээр өвчлөгчид 47.3 хувиар, вируст хепатитаар өвчлөгчид 28.2 хувиар, гонококкт халдвараар өвчлөгчид 19.8 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Харин цусан суулгаар өвчлөгчид 38.5 хувиар, сүрьеэгээр өвчлөгчид 22.8 хувиар, салхин цэцгээр өвчлөгчид 13.9 хувиар буурчээ.

Харин амьсгалын замын халдвар 1,516 болж, өмнөх оны мөн үеэс 10 хувиар, гэдэсний халдварт өвчин 185 болж, 38.5 хувиар буурчээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
613832
0 эможи

Зочин
2020-02-17 20:18
ҮСХ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up