Д.Нямхүү: Монгол Улсад коронавирусийн халдвар илрээгүй. Гэхдээ бид анхаарлаа сулруулж болохгүй

2020 оны 2 сарын 17

Arslan.mn

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү ойрын хугацаанд тусгаарлагдсан шинэ коронавирусийн халдварын сэжигтэй тохиолдлын хариуг мэдээлэв.

Тэрбээр "2020 оны хоёрдугаар сарын 15-нд тусгаарлагдсан дөрвөн тохиолдлын хариу сөрөг буюу шинэ коронавирусийн халдвар илрээгүй. Хоёрдугаар сарын 16-нд ХӨСҮТ-д нэг хүн тусгаарлагдан тандалт шинжилгээ, үзлэг хийгдэж байна:

Монгол Улсад коронавирусийн халдвар илрээгүй нь иргэд сайн хамгаалж байгаатай холбоотой. Гэхдээ анхаарлаа сулруулж болохгүй. Та бүхэн өөрсдийгөө хамгаална гэдэг нь гэр бүлээ хамгаалж байна гэсэн үг. 

Амны хаалтаа зүүх, тогтмол агаар оруулах, унтах цагаа тогтмол хянах хэрэгтэй" хэмээн зөвлөлөө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
613831
0 эможи

Зочин
2020-02-17 20:18
Suvdaa
2020-02-17 13:49
Sain ajillaj baigaa shuu ta nariin SUV zohgon baiguulalt acn tusaa Gunn bgaa
keyboard_arrow_up