Ухань хотоос 31 монгол оюутныг эх оронд нь авчирсан алба хаагчид тусгаарлалтаас гарлаа
2020 оны 2 сарын 17
Шинэ коронавирусийн голомт болох БНХАУ-ын Ухань хотод хөл хорионд ороод байсан 31 монгол оюутныг хүсэлтийнх нь дагуу эх оронд нь шилжүүлэн авах ажлыг Халдварт өвчин судлалын үндэсний төв болон холбогдох бусад байгууллагатай хамтран энэ сарын 1-ний өдөр амжилттай зохион байгуулсан билээ.
Эдгээр оюутныг МИАТ компанийн тусгай үүргийн нислэгээр Улаанбаатар хотод авчирсан. Тэгвэл Ухань хотод очиж ажилласан ГХЯ, ХӨСҮТ-ийн албан хаагч нарын хамтарсан баг, нисэх багийн бие бүрэлдэхүүнийг ХӨСҮТ-д 14 хоногийн хугацаанд эмнэлгийн тусгай хяналтад авч, тусгаарлан өнгөрсөн Бямба гарагт тусгаарлалтаас гаргаад байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
3
1
613822
4 эможи
багш
2020-02-17 14:28
Ok Ok Ok
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс