“Covid-19-ийн нууц үе нь дунджаар 5-6 өдөр гэж тогтоогдсон“

2020 оны 2 сарын 17

Arslan.mn

ЭМЯ-наас коронавирусийн цаг үeийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

"Монгол Улсад коронавирусийн халдвар бүртгэгдээгүй"

Халдвар гарвал ашиглах хувийн хамгаалах хэрэгсэл, тоног төхөөрөмжийг худалдан авахад зориулан Засгийн газраас 4.1 тэрбум төгрөгийг шийдвэрлэж өгсөн байна. Уг хөрөнгөөр шаардлагатай худалдан авалт хийх ажлыг ЭМЯ зохион байгуулж байгаа ажээ. 

Мөн гадаадад байгаа иргэд, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд амны хаалт хандивласаар байгааг иргэдэд түгээх ажлыг мөн зохион байгуулж байгааг хэвлэлийн хурлын үеэр хэллээ.

Arslan.mn

ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа "2020 оны хоёрдугаар сарын 17-ны өдрийн 10:00 цагийн байдлаар нийт тохиолдлын тоо 71,269, нас баралт 1,773 байна.

Хоёрдугаар сарын 13-наас эхлэн эмнэл зүйн шинж тэмдгээр батлагдса тохиолдлыг давхар бүртгэж эхэлсэн. Ингэснээр өвчтнүүд лабораторийн шинжилгээний хариуг хүлээлгүйгээр томограф ба эмнэл зүйн шинж тэмдгээсээ хамааран эмчилгээг түргэн эхлүүлэх боломжтой болоод байна.

Агаар дуслын зам нь эмнэлгийн ажилтнууд болон өвчтний ар гэрийнхэнд шинэ коронавирус халдварлах гол зам хэвээр байгаа. Нууц үе дунджаар 5-6 хоног гэж үзэж байна." гэв.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
613819
1 эможи

Зочин
2020-02-17 11:49
Сэжигтэй тохиолдлыг 3-4 удаа оношилж байж илрүүлэх ёстой. Энэ вирус 21хоног хүртэл нууц явдаг гэж байна. Халдварын талаар яаран мэдээлэл хийх хэрэг байгаамуу
keyboard_arrow_up