“Өдөр тутамдаа адууны мах, аарц хэрэглэж дархлаагаа дэмжихийг зөвлөж байна“
2020 оны 2 сарын 14
Эрүүл мэндийн яамнаас ээлжит хэвлэлийн хурлаа хийж, коронавирустэй холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Энэ үеэр "Засгийн газрын шийдвэрээр ХХААХҮЯ өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Хэдий өчигдөр автозам, агаарын зам, төмөр замын боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг хаасан ч бараа бүтээгдэхүүний импортыг хориглоогүй. Гол нэрийн бараа бүтээгдэхүүний нөөц хангалттай байгаа тул хүнсний хомсдол үүсэхгүй. Иймд иргэд хүнсээ бөөнөөр нь нөөцлөх шаардлагагүй.
Иргэд та бүхэн өдөр тутамдаа шинэ, шимтэй хүнс, тэр дундаа адууны мах, аарц хэрэглэж дархлаагаа дэмжихийг зөвлөж байна" хэмээн ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн хөгжлийн бодлогын зохицуулалтын газрын дарга Т.Гантогтох хэлсэн юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
613749
0 эможи
Зочин
2020-02-14 12:17
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс