Д.Нямхүү: Ухань хотоос ирсэн 31 иргэнийг маргааш тусгаарлалтаас ГАРГАНА
ЭМЯ-наас коронавирусийн цаг үeийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.
"Ухань хотоос ирсэн 31 иргэнийг маргааш тусгаарлалтаас ГАРГАНА"
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Хоёрдугаар сарын 12-нд тусгаарлагдсан хүмүүсийн шинжилгээний хариунууд сөрөг гарлаа.
13-нд Бээжин-Улаанбаатарын онгоцоор ирсэн, Хунань мужид сурдаг зургаан оюутан ирснийг тусгаарлаад байгаа. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д нийт 8 хүн, Архангай аймагт нэг хүн тусгаарласан. Шинжилгээний хариуг хүлээж байна.
Ухань хотоос ирсэн 31 оюутныг дахин шинжилгээнд хамруулсан бөгөөд шинэ төрлийн коронавирусийн халдвар илрээгүй. Тиймээс эмч нар зөвлөлдөөд маргааш ХӨСҮТ-өөс гаргахаар шийдвэрлэсэн . " гэв.
Хил хамгаалах ерөнхий газрын дарга Ц.Мягмардорж "Засгийн газрын өчигдрийн ээлжит бус хуралдаанаар 63 дугаар тогтоолыг баталж, БНХАУ-тай хиллэж байгаа автозам, агаарын зам, төмөр замын боомтын зорчигч тээврийг 2020 оны гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл зогсоосон" гэлээ.
Шинэ коронавирусийн талаар зөвлөгөө, мэдээллийг 24 цагаар өгч буй утсууд:
- Эрүүл мэндийн яам-323002
- Халдварт өвчин судлалын үндэсний төв-100, 80086829
- Зоонозын өвчин судлалын үндэсний төв-70284393
- Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв-18002000
ШУУД ҮЗЭХ: