“Сүхбаатар, Замын-Үүдэд тусгаарлагдсан нийт дөрвөн иргэний шинжилгээний хариу сөрөг гарсан“
Шинэ коронавирусийн сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариунууд ямар гарсан талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэл өглөө.
Тэрбээр "Хоёрдугаар сарын 11-нд Сүхбаатар аймагт тусгаарлагдсан хоёр, Замын-Үүдэд тусгаарлагдсан хоёр иргэний хариу сөрөг гарсан.
12-нд тусгаарлагдсан иргэдийн шинжилгээ хийгдэж байна. Баян-Өлгий аймагт тусгаарлагдсан иргэний сорьц өнөөдөр үүрээр 05:00 цагт ХӨСҮТ-д ирсэн. Шинжилгээ хийгдэнэ.
Өнөөдрийн байдлаар нийт 120 иргэнд шинжилгээ хийгээд байна.
Замын-Үүд боомтод галт тэргэнд иргэдийг тусгаарласан хэвээр байгаа бөгөөд шинжилгээний хариу гараагүй байна.
Уханиас ирсэн оюутнуудын биеийн байдал сайн, өвчлөлийн шинж тэмдэг илрээгүй, ойрын хугацаанд давтан шинжилгээгээ хийхээр төлөвлөж байгаа." гэв.