Цэргийн төв эмнэлэг коронавируст халдварын үед хэрэгжүүлэх бэлэн байдлыг хангажээ

2020 оны 2 сарын 12

Arslan.mn

ЭМЯ-ны мэргэжилтнүүд Цэргийн төв эмнэлгийн онцгой нөхцөлийн үеийн бэлэн байдлыг шалгалаа.

Тус эмнэлэг халдвараас сэргийлэх хяналтыг сайжруулах чиглэлээр орох гарах бүх хаалган дээр хөтөч, харуул ажиллуулж, иргэд, үйлчлүүлэгчдэд амны хаалт зүүлгэх, гар ариутгах, биеийн халуун үзэх зэрэг хяналтыг тогтмолжуулаад байна.

Мөн 9 давхар эмнэлгийн байраа бүрэн чөлөөлж 570 ор дэлгэн ажиллуулж, 300 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллах ажлын хуваарь гарган ажиллаж байна.

Бүх тасаг, нэгжийн эрүүл мэндийн ажилтнуудад нэг удаагийн хамгаалах хэрэгсэл өмсөх, тайлах сургалт явуулсны зэрэгцээ коронавирусний халдварын үед авах арга хэмжээ, оношилгоо, эмчилгээний заавар зөвлөмж өгөх сургалт явуулж, мэдлэг шалгах тест авч байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
613663
3 эможи

Зочин
2020-02-13 07:57
Myanga beldeed seremjleed yah yum .hilee l haachih .ter ediin zasag duurch .amid uldetsgeeh n chuhal
зоёин
2020-02-13 01:43
Хилээ хаагаачээ ЭМЯ ны сайдаа хамгийн чухал асуудал хил ээ хаах.Бусад нь дараагийн асуудал шүү.ЗГ н ажлын дараалал буруу явагдаад байгаа.Нэг л хачин
Zochin
2020-02-12 19:44
Gol ni emch naraa sn hangaj hamgaalj hairlaarai
Зочин
2020-02-12 19:33
keyboard_arrow_up