“Гашуунсухайт боомт болон Хөвсгөл аймагт илэрсэн сэжигтэй тохиолдлуудаас коронавирусийн халдвар илрээгүй“
Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Д.Нямхүү сүүлийн өдрүүдэд илэрсэн сэжигтэй тохиолдол болон тэдний шинжилгээний хариугийн талаар мэдээлэл өглөө.
"Хоёрдугаар сарын 11-ний өдөр буюу өчигдөр сэжигтэй 7 тохиолдол илэрч, шинжилгээнд хамруулсан "
Тэрбээр "Хоёрдугаар сарын 10-нд Хөвсгөл аймагт тусгаарлагдсан нэг тохиолдлын шинжилгээний хариу сөрөг буюу коронавирусийн халдвар илрээгүй. Мөн Гашуунсухайт боомтод илэрсэн 12 хүнээс авсан шинжилгээний хариу сөрөг гарсан. Гэхдээ тэднийг 14 хоног тусгаарлахаар боллоо" гэлээ.
Хоёрдугаар сарын 11-ний өдөр буюу өчигдөр сэжигтэй 7 тохиолдол илэрч, шинжилгээнд хамруулсан байна. Хариу нь гараагүй байгаа аж.
Мөн Ухань хотоос ирсэн 31 хүний биеийн байдал сайн байгаа. Ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй. Тэднийг тусгаарлах хугацаа дуусах дөхөж байна" гэв.
Түүнчлэн Баян-Өлгийд тусгаарлагдсан хүн БНХАУ-руу зорчоод ирсэн. Өнөөдөр гэхэд Замын-үүд боомтод нэг сэжигтэй хүнээс болоод 109 хүнийг тусгаарлах нөхцөл бүрдсэн. Тиймээс халдвар гарсан бүс рүү зорчихгүй байхыг дахин дахин хүсмээр байна гэдгийг албаныхан хэллээ.