“Монгол Улсад шинэ коронавирусийн халдвар бүртгэгдээгүй. Гэхдээ эрсдэл өндөртэй хэвээр байгаа“
Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэхээр хэрэгжүүлж буй ажлуудын талаар мэдээлэл өгч байна.
"Өнөөдрийн байдлаар манай улсад шинэ коронавирусийн халдвар бүртгэгдээгүй "
ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Өнөөдрийн байдлаар манай улсад шинэ коронавирусийн халдвар бүртгэгдээгүй байна. Гэхдээ эрсдэл өндөртэй хэвээр байгаа. Учир нь иргэд нэгдүгээр сард буюу өвчлөл гарснаас хойш БНХАУ-руу зорчсон, ирснийхээ дараа амьсгалын замын өвчлөлийн шинж тэмдэг илэрсэн хэд хэдэн тохиолдол гарч, тусгаарлагдан шинжилгээ өгсөн нь бүгд үгүйсгэгдээд байна.
Мөн Баян-Өлгийд тусгаарлагдсан хүн БНХАУ-руу зорчоод ирсэн. Өнөөдөр гэхэд Замын-үүд боомтод нэг сэжигтэй хүнээс болоод 109 хүнийг тусгаарлах нөхцөл бүрдсэн. Тиймээс халдвар гарсан бүс рүү зорчихгүй байхыг дахин дахин хүсмээр байна" гэв.
ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа "Шинэ коронавирусийн халдварын нэршлийг албан ёсоор covid-19 гэж нэрлэлээ.
Хоёрдугаар сарын 12-ны 10:00 цагийн бүртгэгдсэн тохиолдол 45,168, нас баралт 1,165 байна. ДЭМБ-ын баг БНХАУ-д хоёрдугаар сарын 10-ны өдөр очин ажиллаж байгаа. Мөн олон улсын баг очиж ажиллахаар бэлдэж байна.
Хубэй мужаас гадны газарт нас баралтын түвшин 0.5 хувь, нийт тохиолдолд хүнд өвчлөлийн түвшин 15 хувь байгаа.
Манай орны хувь бүх нөхцөл байдлыг тооцоолж, бэлэн байдлаа хангаж ажиллаж байгаа." гэв.
ШУУД ҮЗЭХ:
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|